Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг

Mongolian

1. Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Тэр Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой.

2. Чи Бурханы ажилд ашигтай бүхнийг хийх ёстой бөгөөд Бурханы ажлын ашиг сонирхолд хор хүргэх юуг ч хийж болохгүй. Чи Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаалах ёстой.

3. Бурханы гэрт байх мөнгө, материаллаг эд зүйл, болон бүхий л эд хөрөнгө нь хүмүүсийн өгөх ёстой тахилууд юм. Эдгээр тахилыг өөр хэн ч биш, тахилч болон Бурхан эдэлж болно, учир нь хүний тахилууд бол Бурханы таашаалд зориулагддаг, Бурхан эдгээр тахилыг зөвхөн тахилчтай хуваалцдаг ба өөр хэн ч тэдгээрийн аль нэг хэсгийг эдлэх эрхгүй эсвэл эдлэхэд тохирохгүй. Хүний бүх тахил (мөнгө болон бүхий л материаллаг эд зүйлийг оролцуулаад) нь хүнд биш Бурханд өгөгддөг. Тиймээс, эдгээр зүйлийг хүн эдлэх ёсгүй; хэрвээ хүн тэднийг эдлэх байсан бол тэр тахил хулгайлж байгаа хэрэг болох байсан. Үүнийг хийдэг хэн боловч Иудас юм, учир нь Иудас урвагч байгаад зогсохгүй мөнгөний уутанд хийгдсэн байсан зүйлийг өөртөө авсан.

4. Хүн ялзарсан зан чанартай ба түүнчлэн тэр сэтгэл хөдлөлтэй байдаг. Тийм болохоор Бурханд үйлчилж байхад эсрэг хүйсний хоёр гишүүн хамтдаа ажиллахыг туйлын хориглодог. Хэн нэгэн ийм үйлдэл хийж байгаад баригдвал гарцаагүй хөөгдөх болно—хэн ч үүнээс чөлөөлөгдөхгүй.

5. Чи Бурханы талаар шүүлт хийх ёсгүй, мөн Бурхантай холбоотой хэрэг явдлыг хамаагүй хэлэлцэж ч болохгүй. Чи хүний хийх ёстой зүйлсийг хийж, ярих ёстойг ярих учиртай ба хэрээс хэтэрч, өөрийн хил хязгаарыг давах ёсгүй. Өөрийнхөө хэлийг хянаж, гишгэх алхмаа анхаар. Энэ бүхэн нь, чамайг Бурханы зан чанарыг зөрчих зүйл хийхээс сэргийлэх болно.

6. Чи хүний хийх ёстойг хийж, өөрийн даалгаврыг биелүүлж, үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа үүрэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрвээ тэгэхгүй бол чи Бурханы үгээр хооллож ундлахад тохирохгүй ба Бурханы гэрт амьдрахад тохирохгүй.

7. Чуулганы ажил болон хэрэг явдал дээр Бурханд дуулгавартай байхаас гадна, бүх зүйлд чи Ариун Сүнсээр ашиглагддаг хүний зааврыг дагах ёстой. Өчүүхэн төдий зөрчил ч хүлээн зөвшөөрөгдөхгүй. Чи үгийг нь чанд дагаж мөрдөх ёстой ба зөв бурууг дүгнэх ёсгүй; аль нь зөв эсвэл буруу нь чамтай ямар ч хамаагүй. Чи зөвхөн бүрэн дуулгавартай дагахад анхаарах ёстой.

8. Бурхан итгэдэг хүмүүс Түүнд дуулгавартай байж, Түүнийг шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж эсвэл хүндлэх ёсгүй; чи эхний байрыг Бурханд, хоёрдугаар байрыг хүндэлдэг хүмүүстээ, гуравдугаар байрыг өөртөө өгөх ёсгүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг—ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг—Бурхантай тэнцүүлж, Түүнтэй адилтган бодох ёсгүй. Энэ нь Бурханы хувьд тэвчишгүй.

9. Чиний бодол чуулганы ажлын талаар байх ёстой. Чи өөрийн махан биеийн хэтийн ирээдүйг хойш тавьж, гэр бүлийн хэрэг явдал дээр шийдэмгий байж, Бурханы ажилд үнэн сэтгэлээсээ өөрийгөө зориулж, Бурханы ажлыг нэгт, өөрийн амьдралыг хоёрт тавих хэрэгтэй. Энэ бол ариун хүний ёс журамтай байдал юм.

10. Чи итгэл үнэмшилгүй хамаатнуудыгаа (чиний хүүхдүүд, нөхөр эсвэл эхнэр, эгч дүүс эсвэл эцэг эх гэх мэт) хүчээр чуулганд оруулах ёсгүй. Бурханы гэрт гишүүдийн тоо дутаагүй ба ашиггүй хүмүүсээр тоог дүүргэх хэрэггүй. Баяртайгаар итгэдэггүй хүмүүсийг чуулган руу хөтлөх хэрэггүй. Энэ зарлиг бүх хүнд хамаатай. Энэ асуудлын талаар та нар бие биенээ шалгаж, хянаж, сануулж байх ёстой ба хэн ч зөрчиж болохгүй. Итгэл үнэмшилгүй хамаатан чуулганд дурамжхан орж ирсэн ч тэдэнд ном өгөхгүй эсвэл шинэ нэр өгөхгүй байх ёстой. Тийм хүмүүс Бурханы гэрт харьяалагдахгүй ба тэднийг чуулганд орохыг ямар нэг аргаар зогсоох хэрэгтэй. Хэрвээ чөтгөрүүдийн халдлагаар чуулганд асуудал тулгарвал, чамайг чуулганаас хөөж эсвэл чамд хязгаарлалтуудыг тогтоох болно. Товчоор хэлбэл энэ хэрэг явдалд бүх хүн хариуцлагатай байх ёстой боловч чи бас хуумгай байж эсвэл хувийн тооцоо бодохын тулд үүнийг ашиглаж болохгүй.